Эрдэс баялаг нийлүүлэгч улс орнуудын хооронд өрсөлдөөн байна. Харин өрсөлдөөнийг зохицуулах механизм алга

Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя. 

Их Британийн Олон улсын худалдааны газар, Бизнесийн эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын сайд асан Лорд Герри Гримстоун:

Эрдэс баялаг нийлүүлэгч улс орнуудын хооронд өрсөлдөөн байна. Харин өрсөлдөөнийг зохицуулах механизм алга. Америкийн хувьд өөрийн эрх мэдэл, хүч, баялгаа бусадтай хуваалцах ёстой гэж үздэг цаг үе байсан. Харин одоо шинэ эрин үе рүү орж байна. Тиймээс улс орнууд өрсөлдөөн өндөртэй орчинд хэрхэн хамтран ажиллахаа тодорхой болгох нь зүйтэй юм. Африкт асар их боломж бий. Ялангуяа Сахарын цөлийн ойролцоох Африкийн орнуудад хөрөнгө оруулах, тэгш байдлыг нэмэгдүүлэхэд нь туслах хэрэгтэй гэж бодож байна. Тэгвэл ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болно. Анхны аж үйлдвэрийн хувьсгалыг хийсэн орны төлөөлөгчийн хувьд миний хэлэхийг хүсэж буй зүйл бол яг одоо бид ногоон аж үйлдвэрийн хувьсгалын өрнөл үед амьдарч байна. Энэ бол эрс өөр цаг үе. -Өрсөлдөөн ашигтай. Өрсөлдөөн, хамтын ажиллагаа аль аль нь хэрэгтэй, бас нэмэгдэнэ. 

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)