Компаниуд төдийгүй улс орнуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй

Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя. 

Альбемарл компанийн Тэргүүн бөгөөд Гүйцэтгэх захирал Кент Мастер:

Том хөрөнгө оруулалтыг удирдахад санхүүгийн сахилга бат чухал. Зах зээлд асар том шилжилт хөдөлгөөн өрнөж байна. Энэхүү шилжилт, өөрчлөлтийг ойлгож, нийцэн ажиллахад бидэнд ур чадвар, мэдлэг ойлголт шаардлагатай. Тиймээс түншлэл их чухал. Компаниуд төдийгүй улс орнуудын хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй. Ханган нийлүүлэлтийн сүлжээг компаниуд дангаар хийж чадахгүй, үүнийг улс орнууд болон бусад талуудын хамтын оролцоотойгоор хийнэ.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)