Хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тухайн улсын үндэсний аюулгүй байдал, бодлогод нь нийцэх ёстой

Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя. 

АНУ-ын Төрийн департаментын Дэлхийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын түншлэлийн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Хелайна Марца:

Эдүгээ АНУ-д нэн сонирхолтой цаг үе өрнөж байна. Ханган нийлүүлэлтийн сүлжээний тухайд хагас дамжуулагч, анхан шатны электрон, цэвэр эрчим хүч гээд худалдаа нийлүүлэлтийг илүү өргөн хүрээнд таньж мэдэх нь чухал. Бид эрдэс баялгийн төсөлд хөрөнгө оруулалт хийхдээ хүний амьдралд чухал үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэж харах учиртай. Хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тухайн улсын үндэсний аюулгүй байдал, бодлогод нь нийцэх ёстой. Манай улс хэдэн зуун жил бусадтай хамтарч ажилласан туршлага, түүхтэй. Өнгөрсөн жил гэхэд бид геологийн судалгаанд 20 сая ам.доллар олгосон. -Өрсөлдөөн нь арай илүү байх болов уу. Гэхдээ улс орнууд байр сууриа нэгтгэж, хамтран ажиллах чиглэл нэмэгдэнэ гэж үзэж байна. 

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)