Э.МИШЭЭЛ
БНЭУ-ын Уул уурхайн яам нүүрстөрөгчийг бууруулах, ногоон шилжилттэй холбоотой гадаад улсуудад критикал минералын боломжийг судалж байгаа талаар мэдэгджээ. Тус яам Монгол Улсад критикал минерал, тэр дундаа зэсийг сонирхож байгаа талаар мэдээлсэн байна.
Энэтхэг нүүрстөрөгчийг бууруулах, ногоон шилжилтэд үүрэг гүйцэтгэнэ гэж сурьма, бериллий, висмут, кобальт, зэс, галли, германий, бал чулуу, гафни, индий, литий, молибден, ниоби, никель, цагаан алтны бүлгийн элементүүд, фосфор, калий, газрын ховор элемент, рений, цахиур, танталумнт, теллур , цагаан тугалга, титан, вольфрам, ванади, циркони, селен, кадми гэсэн 30 гаруй түүхий эдийг нэрлэсэн байна.
Мөн БНЭУ-ын Гангийн яам Монгол Улсад коксжих нүүрсний логистикийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг судлах хоёр улсын ажлын хэсэг ажлыг эрчимжүүлэхээр болжээ. Хоёр улсын ажлын хэсэг сүүлд 2021 онд хуралдсан байна. Тус хурлаар Энэтхэгийн талын ажлын хэсэг үнс багатай коксжих нүүрс худалдаж авах саналыг Монголын талд тавьж байжээ. Энэтхэг коксжих нүүрсний импортыг манай улсаас гадна Орос, Индонез, Шинэ Зеландаас нэмэгдүүлэхийг зорьж байна.
БНЭУ-ын Уул уурхайн яам нүүрстөрөгчийг бууруулах, ногоон шилжилттэй холбоотой гадаад улсуудад критикал минералын боломжийг судалж байгаа талаар мэдэгджээ. Тус яам Монгол Улсад критикал минерал, тэр дундаа зэсийг сонирхож байгаа талаар мэдээлсэн байна.
Эхний ээлжид шууд хөрөнгө оруулахаас илүүтэй хувийн хэвшил, Засгийн газрын дэмжлэгтэй компаниудын хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг хөнгөвчлөх талаар хэлэлцжээ.
Түүнчлэн БНЭУ-ын төрийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгааг эх сурвалж дурджээ. Энэтхэг Монголоос гадна Конго, Зимбабвед кобальт, зэс, цагаан алтны бүлгийн элемент, хром, литийн хөрөнгө оруулалтыг судалж байна. Энэтхэг нүүрстөрөгчийг бууруулах, ногоон шилжилтэд үүрэг гүйцэтгэнэ гэж сурьма, бериллий, висмут, кобальт, зэс, галли, германий, бал чулуу, гафни, индий, литий, молибден, ниоби, никель, цагаан алтны бүлгийн элементүүд, фосфор, калий, газрын ховор элемент, рений, цахиур, танталумнт, теллур , цагаан тугалга, титан, вольфрам, ванади, циркони, селен, кадми гэсэн 30 гаруй түүхий эдийг нэрлэсэн байна.