Ivanhoe Mines компани хайгуулын төсвөө 2024 онд 90 сая ам.доллар болгож, өмнөх дүнгээс дөрөв дахин нэмэгдүүлжээ. Геологи хайгуулын гол ажлаа Баруун Foreland төсөлд төвлөрүүлэх аж. Энэхүү төсөл нь Конго улс дахь зэсийн Kamoa-Kakula уурхайн ойролцоо байрладаг.
Ivanhoe Mines-ийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд “Нэгт, бид Kitoko зэсийн ордыг нэмэлт өрөмдлөгийн ажлыг өргөтгөж, улмаар хайгуулын томоохон боломжуудыг эрэлхийлнэ. Хоёрт, Makoko болон Kiala ордын талаарх мэдээллээ ахиулж, богино хугацаанд зэс олборлох хайгуулаа оновчтой болгоно" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ivanhoe Mines нь Kitoko хэмээх ордын шинэ нээлтээ зарласан. Компанийн мэдээлэлд дурдсанаар, энэхүү нээлт нь Kamoa Kakula-ийн асар том хүдрийн биеттэй төстэй аж. Kitoko орд газарт 3.4 метрийн гүнд 3.54 хувийн агууламжтай зэс, 6.8 метрт 6.4 метрт 3.35 агууламжтай зэсийг өрөмдлөгийн урьдчилсан дүнгээр тогтоосон байна. Kitoko-ийн зэсийн хүдэржилт нь Kamoa-Kakula, Makoko, Kiala зэрэг өндөр агуулгатай тунамал зэсийн ордуудад ажиглагдсан геологийн нөхцөлтэй адил гэнэ.
Тэгвэл Баруун Foreland төслийн хөгжлийг түргэсгэх зорилгоор олон улсын томоохон корпорацууд, баялгийн сангууд гэсэн стратегийн хөрөнгө оруулагчидтай ярилцаж буйг Ivanhoe Mines мэдээлжээ.
Торонтогийн хөрөнгийн бирж дээр (2023.12.07) Ivanhoe Mines-ийн хувьцааны үнэ 2.3 хувиар өсөж 12.32 канад долларт хүрч, компанийн үнэлгээ 15 тэрбум канад доллар болжээ.