Чулуун нүүрсний экспорт өсөж, хүрэн нүүрснийх буурчээ

Э.МИШЭЭЛ

Үндэсний статистикийн хорооноос таван сарын байдлаар нийгэм, эдийн засгийн мэдээллийг танилцууллаа. Экспортын мэдээллээс уул уурхайн салбарыг тоймлон хүргэе. 

Монгол Улс 2024 оны эхний 5 сард гадаад худалдааны эргэлт 10.8 тэрбум ам.доллар хүрсэн байна. Үүнээс экспорт 6.4 тэрбум ам.доллар, импорт 4.4 тэрбум ам.доллар хүрчээ. Экспортын орлогыг голлон бүрдүүлэгч эрдэс түүхий эдээс

Чулуун нүүрс 8.6 сая тн, 189 сая ам.доллар
Зэсийн хүдэр, баяжмал 54 мянган тн, 54 сая ам.доллар
Төмрийн хүдэр баяжмал 42 мянган тн, 41 сая ам.доллар 
Жоншны хүдэр, баяжмал 129 мянган тн, 19 сая ам.доллароор тус тус өмнөх оны мөн үе (ӨОМҮ)-ээс  өсжээ. 

Харин бусад төрлийн эрдэс бүтээгдэхүүн болох

Боловсруулаагүй газрын тос 232 мян.барр, 8 сая ам.доллар
Цайрын хүдэр, баяжмал 34 мянган тн, 74 сая ам.доллар
Молибдений хүдэр, баяжмал 0.3 мянган тн, 25 сая ам.доллар
Хүрэн нүүрс 55 мянган тн, 16 сая ам.доллароор тус тус ӨОМҮ-ээс буурчээ.


Экспортын бүтцэд чулуун нүүрс, зэсийн баяжмал, алт, төмрийн хүдэр, боловсруулсан газрын тос гэсэн бүтээгдэхүүн нийт дүнгийн 89.2 хувийг эзэлж байна. 


2024 оны эхний 5 сарын хилийн дундаж үнийн үзүүлэлт алтны унци тутамд 254.2 ам.доллар, зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор тус тус ӨОМҮ-ээс өссөн. Харин нүүрсний үнэ тонн тутамд 34.0 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.


БНХАУ-д экспортолсон барааны 65.6 хувийг нүүрс, 19.6 хувийг зэсийн баяжмал эзэлж байна. Мөн Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт бүрдүүлжээ.

Эх сурвалж: ҮСХ