Канад Улстай геологийн чиглэлээр хамтран ажиллана

Үндэсний геологийн алба Канадын геологийн албатай хамтран геологийн региональ судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Өчигдөр (2024.10.09) АҮЭБЯ-д ҮГА-ны дарга Б.Мөнхтөр, Канадын Геологийн албаны захирал Маркиз Женевиенитэй уулзаж санал солилцсон байна. Уулзалтаар Канад Улсын Засгийн газрын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 онд геологийн региональ судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн тохиролцжээ. 

Түүнчлэн хоёр улсын геологийн албад хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Үүнд:

Гидрогеологи болон усны хангамжийн хамгаалалт;
Газрын гүний дулааны нөөц боломж;
Гамшгийн чиглэлийн геологийн судалгаа /үер, газар хөдлөл/;
Геоэкологийн судалгаа;
Хүний нөөцийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх урт, дунд, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж, геологичдыг хамруулахаар санамж бичигт тусгасан байна. 
Эх сурвалж. ҮГА