Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг (2024.10.31)-т УИХ-ын гишүүн Ж.Золжаргал асуулт асууж, хариулт авлаа.
Тэрээр "Монгол Улсын Цөмийн энергийн тухай хуулийн 6 дугаарт хэмжээнээс үл хамаараад стратегийн орд, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд стратегийн ордын хувьцааны 34-өөс дээш хувийг нэг этгээд юм уу, дангаараа юм уу, хамаатандаа нийлээд ашиглах болохгүй гэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт хийх тухай яригдаж байгаа тохиолдолд цацраг идэвхит бодис чинь өөрөө стратегийн орд, та мөнгөө оруулж үйл ажиллагааг явуул. Гэхдээ 34 хувиас илүүг эзэмшихгүй шүү гэж энэ хуулиар харуулж байна. Энийг яаж зохицуулах вэ. Энийг эсвэл орхиод Цөмийн энергийн тухай хууль тусдаа явах юм уу. Үлдсэн тохиолдолд 34 хувиар хязгаарлагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчид орж ирэх юм уу. Сонгуулийн өмнө ашигт малтмалын хуульд сонин зүйл оруулж ирсэн. Төр 34 хувийг үнэгүй эзэмшинэ. Гэхдээ АМНАТ-өөр тооцож болно. Төслийн хувьд 34 хувийг эзэмших нь хөрөнгө оруулалт их байгаа учраас 10 хувь болгосон. Энэ тодорхойгүй байгаа.
Хоёр дахь асуудал нөөцийн төлбөр 5 хувь. 34 хувиасаа татгалзаад 5 хувь нэмэх талаар анхан шатны хэлэлцээр явсан гэж ойлгосон. Гэхдээ энэ бол гэрээ хийгдээгүй. Хэдээр ч тохирч магадгүй. Энэ хуулийн төслөөр өсөн нэмэгдэх 1-9 хувь. Ингээд нийлүүлбэл 5-19 хувийн нөөцийн татвар байх нь. Энэ бол маш том интервал. Ингэхээр хаагуур нь тохирох вэ гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарна. Ингэж ч болно, тэгж ч болно гэдэг нь улстөрчид их, бага хэмжээгээр нөлөөлөлд автдаг орон зайгаар алдаа гаргах магадлалтай. Үүний тодорхой болгож болохгүй юу. Жишээ нь, 34 хувийг өгөөд АМНАТ-өө нэмээд байгаа юм шиг. Тэгж байхаар АМНАТ өндөр тавьчихаж болохгүй юу. Казахстаны жишээг харлаа. 4-18 хувь байна. 500 тн бол 4 хувь, 4000 тонноос дээш бол 18 хувь. Монголд 6 мянга гэдэг том руу нь орж байгаа. Тэд нар тодорхой тавьчхаж байна. Бид нар хэлэлцээр хийгээд, сольж холиод, тодорхой биш зүйлдээ дараа нь алдаа гарах вий."
Дүгнээд хэлэхэд Ашигт малтмалын тухай хуульд байдаг өөрчлөлт өөрөө тайлбарлахад хэцүү, тодорхойгүй, үүнийг би алдаа гэж үздэг. Одоо болтол салбарын хүмүүс ойлгодоггүй. Тэрнээс эш татаж байгаад энэ хуульдаа өөрчлөлт оруулахаар барьцгүй. Алдаа гарах вий."
Түүний асуултын хариултад ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Хууль эрх зүйн орчин бол хэлэлцээ хийхэд Монголын талд ашигтай байхаар бүрдүүлж өгөх ёстой. Тэрнээс хатуу тухайлан зааж өгөх нь тийм зохимжтой биш. Яагаад гэхээр Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаар зөвхөн Монгол-Францын ураны төсөл хэрэгжих гээд байгаа зүйл биш. Цаашдаа энэ салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжих байх. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагч ирэх байх. Эхнээсээ тусгай зөвшөөрөл эзэмшээд явж байгаа хүмүүс байдаг юм билээ. Таны хэлж байгаа Ашигт малтмалын тухай хуульд дурдсан төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-өөр оруулах төрийн орчинг энэ хуулиар нээж байна. Түүнээс энэ хуульд тийм ойлголт байгаагүй. Гэхдээ төрийн эзэшлийн 34 хувийг АМНАТ-өөр орлуулах уу, БХГ-гээр үү, магадгүй төр хөрөнгө оруулалт хийгээд илүү хувь эзэмших үү гэдэг нь хуулиараа нээлттэй болж байна гэсэн үг. Тэгэхээр төсөл болгон дээр өөрөөр яригдана. Гэхдээ суурь 5 хувийн АМНАТ-ийг авдагаараа авна. Тусгай АМНАТ дээшээ хэд ч байж болно. Дээр нь өсөн нэмэгдэх АМНАТ-ийг үнэ нэмэгдсэн тохиолдолд яах вэ гэдгийг 0-9 хувь гээд үнийн дүн $80-90 байгаа тохиолдолд 4 хувь, $90-100 5 хувь гэж заасан. Ирээдүйд магадгүй үнэ буурахад дагаад буурна. Энэ бол шударга зарчим. Хөрөнгө оруулалт талаасаа нээлттэй орчин бүрдэж байна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг бүх төрлөөр орлуулах, АМНАТ, тусгай АМНАТ-ийн хэмжээ ямар байх вэ гэдгийг шийдэх эрх нь УИХ-д хадгалж байгаа. Гэрээ орж ирэхдээ УИХ-ын тогтоолооор хамтатгаж орж ирээд хэлэлцээр бол ингэж хийгдсэн. Энэ хэлбэрээр байж болох уу гээд тогтоол дээрээ тусгай оруулаад ирнэ."
Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн "АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулиар биш цөмийн энергитэй холбоотой тодорхой оруулаад ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд цөмийн энергитэй холбоо хамааралгүй зохицуулалтууд байдаг. Энэ тодорхой татвар, төлбөр төлөгч хэн байх, ногдуулах, төлөх тайлагнах гэдгээ тодорхой оруулж байгаа. Үндсэн АМНАТ 5 хувь авна. Дээр нь өсөн нэмэгдэх төлбөрийг 9 хувь хүртэл тохирсон. Урьдчилсан байдлаар тусгай АМНАТ-ийг 5 хувиар тохирсон. Урьдчилсан байдлаар харахад дэлхийд хамгийн өндөр буюу 15 хувийн АМНАТ авна."