2010 оноос хойших хамгийн өндөр өсөлт үзүүлсэн алтны үнэ шинэ оны эхнээс үргэлжлэн өссөөр байна. Пүрэв гаригт (2025.01.02) Нью-Йоркийн Comex бирж дээр шар металлын ханш 1.3 хувиар өсөж 2658.2 ам.доллар хүрчээ. Өнгөрсөн онд алтны үнэ 27 хувиар өсөхөд Холбооны нөөцийн сангийн хүү бууруулах мөчлөг нөлөөлжээ.
Төв банкуудын алтны худалдан авалтын давлагаа 2025 онд ч үргэлжилнэ гэж олон шинжээчид таамаглаж байна. Төв банкуудын тогтвортой худалдан авалт, геополитикийн тодорхойгүй байдал нь алтыг анхаарлын төвд байлгах төлөвтэй хэмээн Kotak Securities-ийн шинжээч Кайнат Чайнвала онцолжээ.
Хөрөнгө оруулагчид баасан гаригт (2025.01.03) гарах эдийн засгийн гол мэдээлэл, тухайлбал, АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж, үйлдвэрлэлийн тайлангууд, мөн Холбооны нөөцийн сангийн шийдлийг анхааралтай ажиглаж байна.