Өнөөдөр (2025.03.11) ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Шон Хинтоныг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд "Менежментийн гэрээ"-г шинэчлэх, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна.