"Эрдэнэс Критикал Минералс"-ын хайлуур жоншны ордын тодотголыг хийнэ

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх 8 дугаар салбар хуралдаан пүрэв гараг (2025.04.10)-ийн 09:00 цагт Хурлын танхимд эхэлнэ гэдгийг АМГТГ-аас мэдээллээ. Тус хуралдаанд 9 ордыг хэлэлцэнэ. Үүнд: 


Төслийн нэр: Дундговь аймаг Баянжаргалан сумын нутагт орших Хөх Дэл хайлуур жоншны ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2
Захиалагч: "Эрдэнэс Критикал Минералс" ААТҮГ
Боловсруулагч: Рояал Рэнж ХХК

Төслийн нэр: Төв аймаг Эрдэнэ сумын нутагт орших Авдрант нэртэй цагаан тугалганы шороон ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-1
Захиалагч: "Баянмогул" ХХК
Боловсруулагч: "ОДЖА Майнинг" ХХК

Төслийн нэр: Дархан-уул аймгийн Дархан сумын нутагт орших “Дархан” нэртэй Дайрганы ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл
Захиалагч: "Хөтөл Карьер ХХК
Боловсруулагч: "Эс Тү Эй Ди Юү" ХХК

Төслийн нэр: Дархан-уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт орших “Их булангийн хөндий-2” нэртэй барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл
Захиалагч: "Чулуун Карьер" ХХК
Боловсруулагч: "Эс Тү Эй Ди Юү" ХХК

Төслийн нэр: Дундговь аймгийн Өлзийт, Сайнцагаан сумдын нутагт орших Уушиг уул нэртэй хайлуур жоншны ордыг ил, далд аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол
Захиалагч: "Идэр Макс" ХХК
Боловсруулагч: "Сенот Консалтинг" ХХК

Төслийн нэр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт орших “Бугын тал“ нэртэй  элс, хайрганы холимгийн ордыг ил аргаар ашиглах  техник эдийн засгийн үндэслэл
Захиалагч: "Таукенметаллс" ХХК
Боловсруулагч: "Царигресурс" ХХК

Төслийн нэр: Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших “Хүрзэт”  нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-2
Захиалагч: "Итгэлт Жи Ти Эс" ХХК
Боловсруулагч: "Жи Эм Прожект" ХХК

Төслийн нэр: Хэнтий аймгийн Батноров сумын нутагт орших  “Дэлгэр-3” нэртэй хайлуур жоншны ордын 5,8 дугаар биетийг  ил, далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол
Захиалагч: "Сити Сүлжээ Ай" ХХК 
Боловсруулагч: "Ертөнцийн Зүг" ХХК

Төслийн нэр: Төв аймгийн Заамар сумын нутагт орших Туул голын Баруун дэнжийн 0-14, 24-31 дугаар шугам, Галтын амны хэсгийн хайгуулын 66-80, 94-100, 99-104 дугаар шугам хоорондын болон Зүүн цутгал хэсгийн алтны шороон ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийн тодотгол-3
Захиалагч: "Би Би Ай" ХХК
Боловсруулагч: "Гоулдмэн Прожект" ХХК нарын ТЭЗҮ-ийг хэлэлцэхээр болжээ.