Гашуунсухайт-Ганцмод боомтоор 7.8 сая тн нүүрс экспортолжээ

✅ (2022.08.25) Монголын нүүрс тээврийн 623 машин өдөрт Ганцмод боомтоор нэвтэрсэн.

✅(2022.08.15)AGV хэрэгслийн тоог 20-оос 30 болгож нэмэгдүүлснээр өдөрт 3 удаагийн рейсээр 2000 тонн нүүрс тээвэрлэнэ.

Энэ сарын 18-ны байдлаар Монголоос 7.77 сая тонн нүүрс Хятадын Ганцмод боомтоор импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Монголын нүүрс тээврийн 623 машин өдөрт Ганцмод боомтоор (2022.08.25)нэвтэрсэн бөгөөд сарын дунджаар өдөрт 550 машин хилээр гарч байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор (2022.08.15) нүүрс экспортолж буй автомат удирдлагатай тээврийн (AGV) хэрэгслийн тоог 20-оос 30 болгож нэмэгдүүлжээ. Ингэснээр өдөрт 3 удаагийн рейс AGV-ээр 2000 тонн нүүрс тээвэрлэнэ.

Sxcoal-ийн мэдээллээр, дөрөвдүгээр сараас Монголын нүүрс ачсан автомашины өдөр тутмын урсгал тогтмол нэмэгдэж байна.