Монгол Улс 2026 оны эхний улиралд 861 мянган баррель боловсруулаагүй нефтийг 53.1 сая ам.доллароор экспортолсон байна. Улмаар баррель тутмын дундаж үнэ 61.6 ам.долларт хүрчээ.
Эхний улиралд экспортолсон нефтийн дундаж үнэ сар бүр өссөн байна. Тухайлбал, нэгдүгээр сард 56.8 ам.доллар, хоёрдугаар сард 58 ам.доллар байсан бол гуравдугаар сард 67.1 ам.долларт хүрч, нэгдүгээр сартай харьцуулахад 18.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2026 оны эхний улиралд боловсруулаагүй нефтийн дундаж үнэ 13.8 ам.доллароор буурсан байна.
Манай улс 1996 оноос хойш нийт 11 сая тонн нефть олборлож, экспортолжээ.
























