Зэсийн дундаж спот үнэ $13 мянгыг давжээ

Лондоны металлын бирж (LME) дээрх зэсийн спот үнэ 2026 оны дөрөвдүгээр сард эргэн өсөж, сарын дундаж үнэ 13 мянган ам.долларыг давсан. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 530 гаруй ам.доллароор өссөн үзүүлэлт болжээ. 

Ойрх Дорнодын хямрал, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөгөөр гуравдугаар сард зэсийн дундаж үнэ хоёрдугаар сартай харьцуулахад 470 орчим ам.доллароор буурсан бол дөрөвдүгээр сараас сэргэж эхэлсэн. 

Дөрөвдүгээр сарын дундаас эхлэн зэсийн үнэ 13.1-13.2 мянган ам.долларт тогтож, сарын сүүлээр 13 мянган ам.долларын босгыг хадгалсан байна. 

Гэсэн ч дөрөвдүгээр сард зэсийн дундаж спот үнэ нэгдүгээр сартай харьцуулахад 51 ам.доллароор бага байсан юм.