Монгол Улс 2026 оны эхний дөрвөн сард 889.8 мянган тонн зэсийн хүдэр, баяжмалыг 3 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Экспортын зэсийн хүдэр, баяжмалын тонн тутмын дундаж үнэ 3460 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ 37 хувь буюу 241 мянган тонн, орлогын хэмжээ 124 хувь буюу 1.7 тэрбум ам.доллароор тус тус өссөн. Мөн тонн тутмын дундаж үнэ 1340 гаруй ам.доллароор нэмэгдсэн байна.
2026 онд экспортолсон зэсийн хүдэр, баяжмал нэг тонн тутмын дундаж үнэ нэгдүгээр сартай харьцуулахад дөрөвдүгээр сард 454 ам.доллароор өссөн. Тодруулбал,
- I сард 221.7 мян.тн / $725.8 сая / 1 тн тутмын дундаж үнэ $3274
- II сард 198.2 мян.тн / $678 сая / 1 тн тутмын дундаж үнэ $3420
- III сард 230.5 мян.тн / $783.4 сая / 1 тн тутмын дундаж үнэ $3397
- IV сард 239.3 мян.тн / $892.3 сая / 1 тн тутмын дундаж үнэ $3728
байв.





















