BMI: Энэ онд дэлхийн зах зээл дээр 62 мянган тонн лити хомсодсон

Э.ОД

BMI-ийн мэдээлснээр, энэ жил дэлхийн хэмжээнд 710 мянган тонн литийг цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд зарцуулахаар байна. Bank of America-ийн шинжээч Майкл Видмерийн таамагласнаар, ирэх онд литийн нийлүүлэлт 38 хувиар нэмэгдэх буюу 880 мянган тоннд хүрэх бол 16 мянган тонн хомсдол үүсэж болзошгүй.

Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээр 62 мянган тонн литийн хомсдол бий болжээ. Энэ сарын байдлаар, литийн үнэ 85 мянган ам.доллар байна. Оны эхнээс 2 дахин, өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш 4 дахин өсжээ. 2021 оны үзүүлэлтээр 2 цахилгаан машин тутмын нэгийг худалдаж авсан Хятад цаашид олон жилийн турш цахилгаан машины хэрэглээгээр тэргүүлэгч улс хэвээр байх төлөвтэй.