Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөний 32 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Хоёр тулгуурт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулснаар 940.86 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Хөрөнгийн зах зээлийг цаашид төрөлжүүлэн хөгжүүлж, техник технологийн дэвшлийг ашигласан, тогтвортой хөгжлийг дэмжсэн олон тулгуурт хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд ажиллах болно" гэв.
Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн, банкны салбарын реформ эрчээ авсан, Монгол Улс дэлхийн топ өсөлттэй хөрөнгийн зах зээлээр тодорсон, FTSE Russell групп Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор оруулсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын хувьчлалыг “Монголын хөрөнгийн бирж”-ээс эхлүүлж 34 хувийг нь олон нийтэд, санал болгоод байна.