Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, түүний явцтай холбоотой нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх энэ хугацаанд тус банканд 1,086 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.
Үүнээс 731.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлсэн байна.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.
Хөгжлийн банк нь энэ оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 797.7 тэрбум төгрөгийн, 70.6 хувь нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.