"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хөгжлийн төслүүдээс 10 нь энэ онд хэрэгжиж дуусна

Засгийн газрын хуралдаанаар (2023.05.24) “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийг Эдийн засаг, хөгжлийн яам танилцуулжээ.
Хэрэгжиж буй 20 төслийн хувьд гуравдугаар сараас төслийн талбай дээрх бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн байна. Идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа 16 төслөөс 10 нь энэ онд хэрэгжиж дуусна.

1.Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам
2.Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам
3.Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам
4.Хэнтий аймгийн нисэх буудал
5.Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал
6.Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл
7.Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл
8.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ус хангамжийн систем
9.Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминал
10.Хотын тээвэр шинэчлэл

2023 онд багтаж бүтээн байгуулалт нь эхлэх төслүүдэд:

1. Ханги–Мандал хил холболтын төмөр зам
2. Чойбалсан–Хөөт–Бичигт чиглэлийн 237 км төмөр зам
3. Баруун Урт–Бичигт чиглэлийн 272 км авто зам
4. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж
5. Тавантолгой ДЦС (300МВт + 150МВт)
6. Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
7. Энгийн хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж
8. Шивээ хүрэн–Сэхээ хил холболтын төмөр зам
9. Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк
10. Хотын тээвэр шинэчлэл
11. Чойбалсан–Хавирга чиглэлийн 124км авто зам
12. Шинэ тойрог зам (Туулын хурдны зам)
13. Хөшигийн хөндийн ЭЗЧБ байгуулах I үе шат
14. Дарханы арьс ширний үйлдвэр
15. Сэлбэ сэргэлт
16. Эрдэнэбүрэн 90МВт УЦС
17. ДЦС-3 өргөтгөл
18. Эрдэнэбүрэн–Мянгад–Улиастай ЦДАШ
19. Чойр–Сайншанд 220 Кв-ын ЦДАШ

Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгой ДЦС, Чойбалсан–Хавирга чиглэлийн 124 км авто зам, Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам, Шинэ тойрог зам зэрэг төсөл удаашралтай, хүндрэл бэрхшээл үүссэн байна.

Тухайн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгчээ.