Э.ОД
ҮСХ-ын мэдээллээр, долоодугаар сард Монгол Улсын хэмжээнд төмөр замаар 706.4 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 36.61 хувиар өссөн, харин өмнөх сарынхаас 9.92 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Харин төмөр замаар тээвэрлэсэн төмрийн хүдрийн хэмжээ 446 мянган тонн буюу 2022 оны оны мөн үеийнхээс 6.04 хувь, өмнөх зургаадугаар сараас 4.94 хувиар тус тус өсжээ.
Эхний долоон сард төмөр замаар тээвэрлэсэн нийт нүүрсний хэмжээ 7.43 сая тонн, төмрийн хүдэр 2.97 сая тонн аж.