Мөнгөн усгүй ирээдүйн төлөөх planetGOLD Монгол төслийн үр дүн

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүү жилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран planetGOLD хөтөл бөрийн хүрээнд planetGOLD Монгол төслийг 2019-2025 онд Монгол Улсад хэрэгжүүлж ажиллалаа. Энэхүү хөтөлбөр нь алтны бичил уурхайд хууль бусаар хэрэглэгдэж буй мөнгөн уснаас үүдэлтэйгээр хүний эрүүл мэнд, байгаль орчинд тулгарч болзошгүй асуудлууд, түүний сөрөг үр нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийн боломжоор хангах зорилготой. Төслийг Канадын Алтны бичил уурхайн зөвлөл Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран гүйцэтгэсэн юм.

Зураг: Төслийн зорилтот бүс нутаг

БИЧИЛ УУРХАЙН АЛБАЖУУЛАЛТ БА БОДЛОГЫН ОРЧНЫ ДЭМЖЛЭГ

Хууль бус алт олборлолт, мөн гөн усны болзошгүй хэрэглээтэй холбоотой байгаль орчны сөрөг нөлөөлөл, газрын эвдрэл доройтлоос сэргийлэхэд бичил уурхайн албажуулалт онцгой ач холбогдолтой. Иймд төслийн зүгээс бичил уурхайн эрх зүйн орч ныг сайжруулах; зөвшөө рөлтэй, хариуцлагатай олбор лол тыг дэмжих; байгаль орчныг хам гаалах зорилгоор өргөн хүрээнд мэргэжил арга зүйн дэмж лэг үзүүлж, бодлогын санал, зөвлөмж боловсруулж ажиллав.

Үр дүнгээс дурдвал:

• Зорилтот бичил уурхайчдын тоо: 1,090 

• 158 бичил уурхайчныг албажуулахад ажлын байрны мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлсэн. 

• Дор дурдсан судалгааны тайлангуудыг боловсруулж, бодлогын баримт бичигт санал, зөвлөмж өгөх замаар эрх зүйн орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулсан.

Хууль, журмын шинэчлэл дэх дэмжлэг

1. “Бичил уурхайгаар ашигт малтмал олбор лох тухай” Засгийн газрын 296 дугаар тогтоолоор батлагдсан журамд бодлогын санал, зөвлөмж өгөв. 

2. Бичил уурхайгаар ашигт малтмал олбор лох шинэ журмыг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөмж бэлтгэв. 

3. Үнэт металл, үнэт чулуу, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмуудыг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж өгөв. 

4. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал өгөв.

Судалгааны тайлангууд

1. Бичил уурхайн талбайн үнэлгээ (2019) 

2. planetGOLD Монгол төслийн бүс нутаг дахь алтны бичил уурхайн нөхцөл байдал (2021) 

3. Алтны бичил уурхай дахь жендэрийн нөхцөл байдлын зураглал (2021) 

4. Монгол Улсын бичил уурхай дахь алтны худалдаа (2022) 

5. Монгол Улсын алтны бичил уурхайн салбарын эрх зүйн орчны дүн шинжилгээ (2022) 

6. Алтны бичил уурхайчдын нийгмийн зайлшгүй үйлчилгээний хүртээмжийн судалгаа (2024)

ХАРИУЦЛАГАТАЙ, АЛБАН ЁСНЫ АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ БОЛОМЖ

• 158 бичил уурхайчныг албажуулав. 

• 158 бичил уурхайчныг planetGOLD шалгуурыг ханган ажиллах боломжийг бүрдүүлс нээр хариуцлагатай алтны зах зээлд нэвтрэх боломжтой болгов. 

• 50 бичил уурхайчны сан хүүгийн хүртээмжийг нэмэг дүүлэв. 

• 1 санхүүгийн механизм* боловсруулав. Тус санхүүгийн механизмын хүрээнд 140,695 ам.долларын хөрөнгийн эх үүс вэр бий болов. 

*Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд байгуу лагдсан Хадгаламж, зээлийн хоршоо нь төслийн байгуулсан мөнгөн усгүйгээр алтны хүдэр баяжуулах цехтэй хамтран ажиллаж, ашигт ажиллагааны тодорхой хувийг бичил уурхайчдад олгох зээлийн сан бүрдүүлж байна.

МӨНГӨН УСГҮЙ ТЕХНОЛОГИ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр байршилд бага оврын мөнгөн усгүй хүдэр баяжуулах цех байгуулсан. Эдгээрээс 158 бичил уурхайчин шууд ашиг хүртэж, байгаль орчинд ээлтэй технологид шилжсэн. Эдгээр цехэд виртуалаар зочилж, үйл ажиллагаа, хүчин чадал, тоног төхөөрөмжийн онц логийн талаар мэдээлэл авна уу.

https://www.planetgold.org/ mongolia#Explore-in-360


ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ БА СУРГАЛТУУД

planetGOLD Монгол төсөл нь бичил уурхайчдад нэн шаард лагатай мэдлэг, ур чадвар эзэм шүүлэх, хариуцлагатай бичил уурхайг дэмжих зорилгоор Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-той хамтран нийт зургаан сургалтын модулийг бичил уурхайчдад зориулан боловсруулж, түүний хүрээнд системтэй сургалтуудыг зохион байгуулав.

1. Жендэр ба хүний эрх 

2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй 

3. Байгаль орчны сайн туршлага 

4. Хариуцлагатай бичил уурхай ба сайн туршлага 

5. Бичил уурхайн албажуулалт 

6. Бизнесийн удирдлага

Дээрх сургалтаас гадна БОУАӨЯ, МБУНДХ болон орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран Минаматагийн конвенц, түү ний хэрэгжилт, мөнгөн усны эрсдэлээс сэргийлэх, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн албажуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж, нийт 3,268 бичил уурхайчид ба төрийн албан хаагчид хамрагдав. 

https://asmhub.mn/mn/home 

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА ОРОЛЦОО

Төслийн үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг нэн тэргүүнд авч үзсэн. 

Жишээлбэл

• Сэлэнгэ аймгийн Мандал суманд Бичил уурхайн албан бус Жендэрийн зөвлөл байгуулсан. 

• Орон нутагт жендэрийн идэвхтнүүдийг бэлтгэсэн.

МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ БА ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Төслийн хүрээнд боловс руулсан мэдээллийн товхимол, нийт лэл, видео, тайланг дараах сувгуудаас хүлээн авах боломжтой.

• planetGOLD Монгол төслийн албан ёсны цахим хуудас https://www.planetgold.org/ mongolia 

• Бичил уурхайн мэдлэгийн төв цахим хуудас https://asmhub.mn/mn/home

• Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан

• Монгол Улсын Их Сургуулийн номын сан


ТОГТВОРТОЙ ҮР ДҮНГ БАТАТГАСАН ТҮНШЛЭЛ

Төслийн хамгийн үнэ цэнтэй үр дүн бол төрийн байгууллагууд, орон нутгийн захиргаа, бичил уурхайн байгууллагууд, бичил уурхайчид зэрэг гол хамтрагчидтай бий болгосон нягт хамтын ажиллагаа юм. Тэдгээр байгууллагууд төслийн хүрээнд бий болсон мэдлэг, арга зүй, загваруудыг ашиглан бусад бүс нутагт төслийн үр дүнг бататган ажиллах бүрэн чадамжтай болжээ. 

planetGOLD Монгол төсөл нь Монгол Улсын олон улсын гэрээ конвенцод нэгдсэн үүрэг амлалтуудыг хэрэгжүүлэх, алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг халах, алтны бичил уурхайн технологийн сайжруулалт хийх, албажуу лалтыг нэмэгдүүлэх, бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулахад нэн чухал хувь нэмрийг оруулж амжилттай хэрэгжиж дууслаа.