Африкийн орнуудын металлын нөөцөд хөрөнгө оруулах талаар АНУ, Саудын Араб яриа хэлэлцээ хийж байна гэж Wall Street сэтгүүлд мэдээлжээ. Саудын Арабын төрийн компани Конго, Гвиней, Намиби зэрэг Африкийн орнуудын уул уурхайн 15 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцааг худалдан авч, АНУ-ын компаниудад тодорхой хэсгийг эзэмших боломж олгоно. Харин АНУ-ын хувьд кобальт, лити болон бусад чухал металлын нийлүүлэлтээр Хятадыг гүйцэд түрүүлэхийг зорьж буйг уг мэдээлэлд онцолжээ.
Үүнтэй төстэй зохицуулалтаар долоодугаар сард Бразилийн Vale-ийн үндсэн металлын нэгжийн 10 хувийг Саудын Арабын төрийн Ma’aden корпорац болон тус улсын Хөрөнгө оруулалтын сан (PIF), харин 3 хувийг АНУ-ын хөрөнгө оруулалтын “Engine №1” компани тус тус худалдан авсан.
Зургаадугаар сард Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан, Ma’aden хамтарсан Manara Minerals компани нь Конго улсын кобальт, тантал, зэсийн олборлолтод хөрөнгө оруулахыг санал болгожээ. Manara Minerals нь тухайн металлуудаас гадна төмрийн хүдэр, лити, никель олборлолтод анхаарч байна.