Австрали нүүрсний цахилгаан станцуудаа жижиг модульт цөмийн эрчим хүчний реактороор солиход 387 тэрбум австрали доллар буюу 249 тэрбум ам.доллар шаардлагатайг тус улсын Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний сайд Крис Боуэн мэдэгджээ. Тэрээр "Австралийн хувьд цөмийн эрчим хүчнээс илүү сайн хувилбар үгүй" гэсэн байр суурьтай байна. Тус улсын эрчим хүчний систем дэх нүүрсний 21.3 ГВт хүчин чадалтай станцуудыг орлуулахын тулд цөмийн жижиг модульчлагдсан 71 реактор хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргажээ. Энэ нь шийдэгдсэн асуудал биш бөгөөд зөвхөн хэлэлцэх түвшинд яригдаж байгаа юм.
Австрали улс 2030 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 82 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилттой бол өнөөгийн байдлаар 35 орчим хувьтай байна. Сүүлийн 5 жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ 16.9 хувиар нэмэгдүүлжээ.
Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлснээр нүүрсний хэрэглээ нь буурсан байна. 2021 онд нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл 59.1 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн жил 54 хувь бол буурсан аж.
Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард нүүрсний хуучин станцыг хаасан бөгөөд 2025 онд бас нэг станцын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөжээ.
3 Сэтгэгдэл