Хятадын коксжих нүүрсний уурхайнуудын нөөц нэмэгдэж, импортын үнэ буурч байна

Энэ долоо хоногт Хятадын гол үйлдвэрлэлийн бүс дэх коксжих нүүрсний уурхайнуудын нөөц нэмэгдсээр байна. Энэ нь ихэнх худалдан авагчид коксын үнэ цаашид буурна гэсэн хүлээлт, болгоомжтой худалдан авалттай холбоотой аж. Зургаадугаар сарын 11-ний өдрийн байдлаар Sxcoal-ийн долоо хоног тутмын судалгаанд оролцсон 138 аж ахуйн нэгжийн 363 уурхайн түүхий нүүрсний нөөц 4.6 сая тонн хүрч, өмнөх долоо хоногоос 1.77 хувиар нэмэгджээ. Энэ нь найман долоо хоног дараалан өссөн үзүүлэлт болж байна. Тухайн уурхайнуудын угаасан нүүрсний нөөц 3.9 хувиар нэмэгдэж 4.47 сая тонн хүрчээ.  Гэсэн хэдий ч кокс үйлдвэрлэгчид зөвхөн шаардлагатай үед л коксжих нүүрс худалдан авч, түүхий эдийн нөөц хуримтлуулахаас зайлсхийж байгааг Sxcoal мэдээлжээ.

Судалгаанд хамрагдсан нүүрсний 138 аж ахуйн нэгжийн 42 хувь нь зургаадугаар сарын эхний  хоногт  коксжих нүүрсний үнийг дунджаар 56 юаниар бууруулсан байна. Мөн үед Шанси мужид хүхэр багатай коксжих нүүрсний 970 юань/тн үнэтэй байв.  

Зургаадугаар сарын 12-ны өдөр Хятадын Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 700-730 юань/тн орчим болж буурчээ. 

Хятадын хойд боомтуудад Оросын коксжих нүүрсний үнэ мөн буурах хандлагатай байна. Оросын Инаглинский, Элга уурхайн коксжих нүүрсийг 890-900 юань/тн үнээр нийлүүлж буй аж. Худалдан авагчдын тоо хязгаарлагдмал хэвээр байна.

Далайн тээврээр Австралийн коксжих нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор нийлүүлэлт суларчээ. Австралийн PMV коксжих нүүрсний үнэ 181 ам.доллар/тн болж буурчээ. Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн бусад худалдан авагчид Австралийн коксжих нүүрсийг төдийлөн сонирхохгүй байгааг Sxcoal онцолж, харин Канадын коксжих нүүрсийг илүүд үзэж байна.