Уур амьсгалын өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд хамгийн бохир чулуужсан түлшнээс татгалзах уриалгыг дэлхий нийт дэвшүүлсэн хэдий ч нүүрсний төслүүд хамгийн эрэлттэй байгааг Global Energy Monitor мэдээлэлдээ онцолжээ.
Он гарснаас хойш Хятад нийт 559 сая тонн хүчин чадалтай нүүрсний төслүүд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн нь дэлхийн нүүрсний шинэ үйлдвэрлэлийн 29 хувийг эзэлж байна. Хоёрдугаар байрт Австрали 17 хувь, гуравдугаарт Энэтхэг болон Орос тус бүр 16 хувиар оржээ. Гэсэн хэдий ч дэлхий даяар 1.94 тэрбум тонн нүүрсний шинэ үйлдвэрлэл бий болохоор төлөвлөж буй нь жилийн өмнөхөөс 15 хувиар бага аж.
Өнгөрсөн онд Хятад 4 тэрбум тонн нүүрс олборлосон бол эрчим хүчний хямралтай дахин тулгарахаас сэргийлж нүүрсний олборлолтын хэмжээ өснө гэж судалгааны байгууллагаас үзэж байна. Наймдугаар сарын үзүүлэлтээр, Хятадын өдрийн олборлолтын хэмжээ 12.5 сая тонн байсан гэж тооцохоор жилийн хэмжээ 4.56 тэрбум тоннд хүрэх магадлалтай юм.