АНУ: 30 жил завсарласны дараа кобальт олборлож эхэллээ

Э.ОД

Дэлхийд цахилгаан машин, батарейны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой АНУ кобальтын үйлдвэрлэлээ 30 жил завсарласны дараа дахин сэргээж байна. АНУ-ын анхны кобальтын уурхайг Айдахо мужид нээж байгааг “Jervois Global” компанийн Гүйцэтгэх захирал Брайс Крокер мэдэгджээ. Шинэ уурхай жилд 2000 тонн кобальт олборлоно. Дараа нь баяжуулсан кобальтыг хилийн чанадад цэвэршүүлсэн бүтээгдэхүүн болгож, буцаагаад АНУ-д үйлдвэрлэлд ашиглах юм байна. Jervois нь Бразилд никель, кобальт боловсруулах үйлдвэртэй бөгөөд олборлосон түүхий эдийн цэвэршүүлсэн бүтээгдэхүүн болгох чиглэлээр Канад, Австрали зэрэг орнуудтай хэлэлцэж буй аж.

Одоогоор дэлхийн критикал минерал боловсруулах үйлдвэрлэлийн 80 орчим хувь Хятадад төвлөрч байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр тус улс 1994 оноос хойш кобальт үйлдвэрлээгүй. Цахилгаан машины батарейны чухал бүрэлдэхүүн кобальт нь АНУ-ын Засгийн газрын чухал ашигт малтмалын жагсаалтад багтдаг. Хамгийн олон хүн амтай Калифорний, Нью-Йоркт бензинээр ажилладаг шинэ машин худалдахыг хориглох хууль баталжээ. Дэлхийн кобальтын эрэлт энэ онд 127.5 мянган тонн, 2030 онд 156 мянган тоннд хүрч өснө.