Хятадын “Алтан долоо хоног” баярын үеэр тус улсын боомт дахь төмрийн хүдрийн нөөц долоодугаар сараас хойш хамгийн доод хэмжээнд хүртэл буурснаар төмрийн хүдрийн үнэ өсчээ. Энэ нь Хятадад гангийн эрэлт их байгааг харуулж байгаа юм. Төмрийн хүдрийн хамгийн том ханган нийлүүлэгч Австрали улсад үерээс шалтгаалж Хятадын ханган нийлүүлэлтэд улам хүндрэл үүсэж болзошгүй байна.
Даваа гаригт (2022.10.10) Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 2.2 хувиар өсөж 103.93 ам.долларт хүрчээ. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг коксжих нүүрсний үнэ 5.3 өссөн байна. Хятадын боомтууд дахь импортын төмрийн хүдрийн нөөц 131.9 сая тоннд хүрч сүүлийн дөрвөн долоо хоног буурчээ. Учир нь тус улсын барилгын идэвхжилтэй холбоотой гангийн эрэлт болон үйлдвэрлэл нэмэгджээ.
Аравдугаар сарын 1-нд “Алтан долоо хоног”-ийн баяр эхэлсэн ба баярын дараа КОВИД-19-ийн халдварын тоо нэмэгдсэнтэй холбоотой зарим хязгаарлалт, хөл хорио тогтоож байна. Энэ нь мөн энэ сард болох БНХАУ-ын Коммунист намын их хуралтай холбоотой.