Хятадад коксжих нүүрсний дундаж үнэ өсөв

БНХАУ-ын муж болон өөртөө засах орны коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны тавдугаар сарын сарын 13-ны байдлаар 1253 юаньд хүрч, өнгөрсөн сарын 16-ны өдөртэй харьцуулахад 18 юаниар өссөн байна.

Бүс нутгуудаас Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ хамгийн өндөр өсөлт гарч, өмнөх сарын 16-ны өдөртэй харьцуулахад 108 юаниар нэмэгджээ. Харин Жяншид 15 юаниар буурсан байна.

Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ өссөн нь Хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулсан амралтын дараах үйлдвэрлэлийн сэргэлт болон зуны улирлын өмнөх түүхий эдийн худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотой аж.