Нүүрсний экспортын хэмжээ 10 сая тонноор өсөв

Монгол Улс 2026 оны I улиралд 27.5 сая тонн нүүрсийг 1.7 тэрбум ам.доллароор экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ 10 сая тонн, экспортын орлого 453 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт болжээ.

Он гарснаас хойш экспортолсон нүүрсний тонн тутмын дундаж үнэ 65.2 ам.доллар байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.3 ам.доллароор буурсан байна. 

2026 оны эхний гурван сард экспортолсон нүүрсний 26.3 сая тонныг чулуун нүүрс, 1.1 сая тонныг хүрэн нүүрс эзэлж байна. Экспортод гаргасан чулуун нүүрсний тонн тутмын дундаж үнэ 66.6 ам.доллар, хүрэн нүүрс 33.1 ам.долларт хүрчээ. 

Манай улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс I улирлын байдлаар 30.5 хувийн гүйцэтгэлтэй байна.