Монгол Улсын Булган боомттой хиллэх Такашикэн боомтоор оны эхнээс нийт 2 сая гаруй тонн коксжих нүүрс Хятад импортолжээ. Тухайн боомтуудаар Монголын Ховд аймгаас нүүрс экспортолж байна. Энэ оны эхний 9 сард нийт 1.94 сая тонн коксжих нүүрс нийлүүлээд буй. Зөвхөн өнгөрсөн сард 273 мянган тонн коксжих нүүрс гарсан нь өмнөх наймдугаар сарын хэмжээнээс 41 мянган тонноор нэмэгджээ.
2021 онд Хятадын тал Такашикэн боомтоор 1.1 сая тонн нүүрс импортолсон нь хоёр улсын хилийн 14 боомтоос гуравдугаарт орж, Шинжааны хамгийн том хуурай замын боомтод тооцогдож байна.
Mo En Co компани 2008 онд Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний уурхайг боомттой холбосон 310 км авто зам барихад 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд 2011 онд албан ёсоор ашиглалтад оруулсан. Хөшөөтийн уурхай нь жилд 8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 19 гаруй жил ашиглах ил уурхай юм.