Газрын ховор элементийн зах зээл $41.1 тэрбумд хүрэх төлөвтэй

Газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн хэмжээ өнгөрсөн онд 14 тэрбум ам.долларт хүрч, 2034 он гэхэд 41.1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Олон улсын валютын сангийн судалгаагаар неодим, празеодим, диспрозиум, терби гэсэн дөрвөн төрлийн элемент нь зах зээлийн нийт үнийн дүнгийн 96 хувийг бүрдүүлж буйг онцолжээ. Эдгээр элемент нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, электроник болон батлан хамгаалах салбарт өргөн хэрэглэгддэг стратегийн ач холбогдолтой түүхий эдэд тооцогддог.

Монгол Улсын хувьд Лугийн гол, Хотгор, Мушгиа, Халзан бүрэгтэй, Цагаан чулуу, Улаандэл гэсэн долоон ордод нийт 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөц тогтоогдсон бөгөөд хөнгөн төрлийн элемент давамгайлдаг. Үүнээс нийт нөөцийн тал орчмыг бүрдүүлдэг Халзан бүрэгтэйн хоёр ордод хөнгөн болон хүнд төрлийн элемент хоёулаа агуулагдаж байна. 

Газрын ховор элементийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо АНУ, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг орнууд илэрхийлдэг бөгөөд энэ нь салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг тэлэх боломжтойг харуулдаг билээ.