Б.ЭНХМАА
Энэ оны эхний 9 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого 427.7 тэрбум төгрөг буюу 13 хувиар буурсан байна. Нийт уул уурхайгаас олсон орлого 2,806.2 тэрбум төгрөг болжээ. Уул уурхайн салбарын орлогыг ашигт малтмалын төрлөөр нь харвал зэсийн салбарын орлого 734 тэрбум төгрөгөөр буюу 36 орчим хувиар буурсан байна. Мөн төмрийн хүдрийн орлого 119.8 тэрбум төгрөгөөр буюу 78 хувиар, хайлуур жоншны орлого 72.9 тэрбум төгрөгөөр 82 хувиар огцом багасчээ.
Харин нүүрсний татварын орлого 415 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 1 их наяд 72 тэрбум төгрөг болжээ. Мөн алт, цайрын татварын орлого ч өссөн байна. Нэгдсэн төсвийн орлого 12.5 их наяд төгрөг болсон бөгөөд 23.3 хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна.