Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) шинэ тайланд дурдсанаар, дэлхий нийт нүүрснээс татгалзахын тулд цэвэр эрчим хүчний салбарт жилд 380 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. 2030 он хүртэл дэлхийн хөрөнгө оруулалтын 70 орчим хувь буюу 250 тэрбум ам.долларыг эрчим хүчний салбарт зарцуулж, нүүрсний хэрэглээг салхи, нарны эрчим хүч рүү шилжүүлэх хэрэгтэй болно.
“Нүүрснээс татгалзахад 380 тэрбум ам.доллар тийм ч их биш. Энэ нь Австрийн ДНБ-ээс бага. Энэ нь дэлхийн ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэж байна” гэж ОУЭА-ийн Дэлхийн эрчим хүчний хэтийн төлөвийн эрчим хүчний шинжээч Питер Зеневски “жиргэжээ”.
Нүүрс нь дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 36 хувийг эзэлж буй бөгөөд цахилгаан, дулааны хамгийн том эх үүсвэр хэвээр байна. 2021 оны үзүүлэлтээр дэлхийн 15Гт эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрстөрөгчийн хамгийн том ялгаруулагч байгаа юм.
Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг нүүрсний ялгарал ихтэй хөгжиж буй эдийн засагтай орнууд руу чиглүүлэх шаардлагатайг ОУЭА-ийн тайланд тэмдэглэжээ.