Монголын нүүрсний экспорт сүүлийн саруудад нэмэгдэж байна. УУХҮЯ-ны мэдээлснээр 11 дүгээр сарын 11-ээс 17-ны өдрүүдэд 6,502 автомашин, 1,647 чингэлэг нийт 917.1 мян.тн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 88 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин оны эхнээс 25.3 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнээс 71.5 хувиар өссөн байна.
Зэсийн баяжмалын экспорт ч өмнөх оноос 1.6 хувиар өссөн байна. Энэ онд нийт 1,240.3 мян.тн зэсийн баяжмал экспортолжээ. Харин төмрийн хүдрийн экспорт буурсан байна. Оны эхнээс нийт 4 сая 178.3 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар буурчээ.