Энэтхэг улс 2030 он гэхэд өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 1.5 тэрбум тонн нүүрс олборлох зорилттойг тус улсын Нүүрс, уурхайн сайд Прахлад Жоши мэдэгджээ.
Тус улсын нүүрсний хэрэгцээ 2013-2014 оны санхүүгийн жилд 572 сая тонн байсан бол 2021-2022 оны санхүүгийн жилд 817 сая тонн болж өссөн байна.
Энэ жил 900 сая тоннд хүрэх төлөвтэй бөгөөд дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжгүйг сайд мэдэгдэлдээ дурджээ.
2030 он гэхэд Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээ 2 дахин өсөх төлөвтэй байна. Эрчим хүчнийхээ 50 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэдэг ч 1.5 тэрбум тонн нүүрс шаардлагатай хэвээр ажээ. Тиймээс нүүрсний олборлолт, мөн импортыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.