Хятадын Цөмийн Инженерийн Корпорацийн (CNEC) мэдээллээр, ирэх онд 30 гаруй цөмийн реактор шинээр баригдах төлөвтэй. Тус улсын XIV таван жилийн төлөвлөгөө (2021-2025 он) өндөрлөх үед баригдаж буй цөмийн реакторын тоо 40-50 хүрнэ гэж CNEC мэдээндээ дурджээ.
Энэ онд Хятадын хэмжээнд цөмийн 10 реактор барихаар CNEC төлөвлөсөн байна. Өнөөгийн байдлаар 8 реакторын тендер дуусч, 2 реакторын тендер шалгаруулалтын өмнөх шатанд буй аж. Тус корпораци одоогоор 22 реактор барьж байна.
2050 он гэхэд Хятад улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 0 болгох зорилтоо биелүүлэхийн тулд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа 554 ГВт хүргэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар, Хятадын цөмийн эрчим хүчний нийт хүчин чадал 55.53 ГВт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар өссөн болохыг тус улсын Үндэсний эрчим хүчний газрын мэдээлжээ. Энэ нь Хятадын нийт суурилагдсан 2510ГВт хүчин чадлын 2.2 хувь буюу өмнөх оны мөн үеэс 8 хувиа нэмэгдсэн байна.