Судалгааны Coalmint-ийн мэдээллээр 2021 онд Энэтхэг улс 1.15 сая тонн коксжих нүүрс ОХУ-аас импортолж байсан бол өнгөрсөн онд нэг дахин нэмэгдэж 2.77 сая тонн хүрсэн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд АНУ, Индонез, Мозамбик болон бусад орноос коксжих нүүрсний худалдан авалтаа төрөлжүүлж, Австралиас хараат байдлаа багасгахыг эрмэлзэж буй.
2022 оны үзүүлэлтээр Энэтхэг нийт 55.9 сая тонн коксжих нүүрс импортолсноос 37.8 сая тонн нийлүүлэлтийн хэмжээгээр Австрали тэргүүлсэн хэвээр байна. Гэхдээ Австрали нь 2021 оныхоос 15 хувиар бага хэмжээг Энэтхэгт нийлүүлжээ.