Хятад дотоодын төмрийн хүдрийн зах зээлийн хяналт шалгалтыг чангатгана

Г.БААТАР

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) дотоодын төмрийн хүдрийн спот болон фьючерсийн зах зээлд хяналт шалгалтыг чангатгах талаар (2022.01.18) дахин анхааруулжээ. Тус хорооноос нэгдүгээр сард 3 дахь удаагаа мэдэгдэл хийж буй нь энэ.

Хятадын компаниуд дотоодын зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ хөөрөгдөх, албан бус худалдаанд оролцох ёсгүйг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны албан ёсны мэдэгдэлд онцолжээ.

Оны эхнээс 2 долоо хоногийн хугацаанд Хятадын дотоод зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 5.6 хувь өсөж 132.26 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр ханшид тооцогдож байна.