Г.БААТАР
Монголын хөрөнгийн биржийн нүүрсний ээлжит цахим арилжаагаар (2023.03.15-17) Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, хувийн хэвшлийн “Энержи Ресурс” компаниуд нийт 12 багц буюу 76 800 тонн нүүрс Гашуунсухайт боомтоос буюу хил нөхцөлөөр арилжаалжээ.
Энэ сараас нүүрсний цахим арилжааны МХБ-ийн мэдээлэлд худалдан авагч талын компанийн нэрийг мэдээлээгүй байна. Компаниудын арилжаалсан нүүрсний төрлөөс шалтгаалан үнэ харилцан адилгүйг дараах хүснэгт харуулж буй.
“Тавантолгой” компанийн хувьд энэ сараас нүүрсний цахим арилжааг эхлүүлж буй юм. Тус компани удаах арилжааг гуравдугаар сарын 20-нд товлосон бөгөөд 5 багц бүхий 32 мянган тонн нүүрс дуудлага худалдаанд оруулна.
Мөн “Энержи Ресурс” компани 5 багц бүхий 32 мянган тонн нүүрс гуравдугаар сарын 22-нд цахимаар арилжаалахаар мэдээлжээ.