Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны нэгдүгээр улирлаас эхлэн С зөвшөөрөл олгож байна.
2023 оны эхний улиралд Гашуунсухайт боомтод С төрлийн нийт 7800 зөвшөөрөл олгохоос 60 хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн тээвэрлэлтэд олгожээ.
Нэгдүгээр улиралд тус компанис С төрлийн зөвшөөрөл хүссэн 10 мянга гаруй тээврийн хэрэгслээс 4680 тээврийн хэрэгсэлд хувь тэнцүүлэн олгосон бөгөөд ямар нэгэн хэлбэрээр бусдад давуу эрх олгоогүй болохыг “Эрдэнэс Тавантолгой” мэдэгдсэн байна. Мөн С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг ett.mn сайтад нээлттэй, ил тод байршуулснаар харилцан хяналт тавих боломжийг бүрдүүлсэн.
Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК