Гэрэл зураг: AMEP
Э.МИШЭЭЛ
Өнгөрсөн онд 799,787,790 төгрөгийг геологи хайгуулын ажилд зарцуулсан гэж АМГТГ-ын гуравдугаар сарын 15-нд гаргасан тайлан мэдээлэлд дурджээ. Үүнээс 28 хувийг цохиолтот ажилд зарцуулсан байна. Тус ажилд 100 сая төгрөг төсөвлөсөн байсан ч 225,840,000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Дараагийн өндөр төсөвтэй ажил технологийн туршилт байсан. Төлөвлөсөн төсвөөс 5.7 дахин өндөр буюу 172,617,240 төгрөгийн ажил гүйцэтгэжээ.
2022 онд геологи хайгуулын 32 ажилд 2.8 тэрбум төгрөг төлөвлөснөөс 25 ажилд 799,787,790 төгрөгийн гүйцэтгэл хийгджээ.