С.Лхагва-Очир Монголын геологийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллана

Өнгөрсөн 7 хоногт /2024 оны 12-р сарын 14/ Монголын геологийн холбооны VII чуулган болжээ. Чуулганаар 2019-2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг, холбооны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцсэн байна. Мөн
2019 онд сонгогдсон тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгуульт хугацаа дууссан учир 2024-2029 он хүртэл ажиллах шинэ Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байна. Чуулганд оролцогчдын дийлэнх олонхийн санал авсан дараах 11 хүн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогджээ.
1. Г.Ганбаяр /Гурванталст ХХК-ийн Гүйцэтгэх захирал/,
2. Н.Байгалмаа /МУИС-ийн ахлах багш, Доктор/,
3. Б.Батхишиг /ШУТИС-ийн багш, Доктор/,
4. Д.Өгөөдэй /Алтайн чанад минералс ХХК-ийн Захирал/,
5. С.Лхагва-Очир /Энержи ресурс ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч, салбарын захирал/
6. Б.Хурцбаатар /МАК ХХК-ийн Ахлах мэргэжилтэн/
7. Б.Төмөрхуяг /Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн Ахлах геотехникийн инженер/
8. Ж.Амартайван /Жем эксплорэшн ХХК-ийн Геологич/
9. Г.Будмэд /МоЭнКо ХХК-ийн Ерөнхий инженерийн Геологи хариуцсан орлогч бөгөөд Нүүрсний чанарын албаны менежер/
10. С.Төрболд /ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн захирал, Доктор/
11. М.Ариунболд /Үнэнбэх ХХК-ийн Ерөнхий геологич/

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл анхдугаар хурлаа хийж геологич С.Лхагва-Очирыг Монголын геологийн холбооны Ерөнхийлөгчөөр, геологич Н.Байгалмааг Ерөнхий нарийн бичгийн даргаар, М.Ариунболдыг Гүйцэтгэх захирлаар томилсон байна.