Колумб улсын нүүрсний экспорт өнгөрсөн 7 дугаар сард 7.16 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 45.5 хувиар, 6 дугаар сарынхаас 14.5 хувиар өссөн хэмжээн тус улсын Үндэсний статистикийн газраас мэдээлжээ.
Зөвхөн 7 дугаар сарын нүүрсний экспортын орлого 1.81 тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 330 хувиар өссөн байна. Уг орлого нь 2015 оны 1 дүгээр сараас хойших дээд хэмжээ юм. Нүүрсний экспортын дундаж үнэ 252.6 ам.доллар байгаа нь мөн л жилийн өмнөхөөс 200 хувиар өссөн үзүүлэлт аж.
Эхний 7 сарын байдлаар тус улс 37 сая тонн нүүрс экспортолж, 7.14 тэрбум ам.долларын орлого олоод байна.