Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар захирамжаар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар Монгол Улсын Их хурлын гишүүн Цэвэгдоржийн Туваан томилогдсон.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Учрал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Ж.Ганбаатар нар Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдаар томилогдсон Ц.Туваанд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.
Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нь 2017-2020 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын дарга, НХҮЕГ-ын даргаар тус тус ажилласан туршлагатай. 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2024 оноос УИХ-ын гишүүн бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдон ажиллахаар болж байна.