Ivanhoe Mines: Конго улсад 2 дахь том төсөл "Kipushi" эхэллээ

Э.ОД

Канадын Ivanhoe Mines компани нь Конго улсын төрийн Gйcamines групптэй хамтран зэс-цайрын “Kipushi” төслийн бүтээн байгуулалтын шавыг тавьжээ. Kamoa Kakula төслийн ойролцоо оршдог “Kipushi” ордыг 2024 оны эцсээр уурхайлах аж. Үйлдвэрлэлийн өмнөх зардал, түүн дотор гэнэтийн зардлыг 382 сая ам.доллароор тооцсон гэж шав тавих ёслолын үеэр хамтарсан Kipushi корпораци мэдэгдсэн байна.

Одоо байгаа уурхайг сэргээн засварлах, гүний уурхайн дэд бүтцийг ашигласнаар үйлдвэрлэлд хүрэхийн тулд хоёр жилийн хугацаанд харьцангуй бага зардал гаргах боломжтой гэнэ. “Kipushi” төсөл нь дэлхийн хамгийн баялаг хүдрийн ордуудын нэг төдийгүй цайрын том уурхай гэдгийг дурджээ.

ТЭЗҮ-ээр жилд 800 мянган тонн баяжуулах үйлдвэр, далд уурхай байгуулахаар төлөвлөсөн байна. 14 жилийн ашиглалтын хугацаанд жилд дунджаар 240 мянган тонн цайр үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэл эхэлснээр Kipushi нь олборлолтын эхний таван жилийн дундаж агуулга 36.4 хувьтай, дэлхийн хамгийн өндөр агуулгатай цайрын гол уурхай болно гэж компаниуд үзэж байна.
Үйлдвэрлэл эхэлснээр Kipushi нь олборлолтын эхний таван жилийн дундаж агуулга 36.4 хувьтай, дэлхийн хамгийн өндөр агуулгатай цайрын гол уурхай болно гэж компаниуд үзэж байна. Мөн арга хэмжээний үеэр, Ivanhoe Mines компани нь Хаут-Катанга мужийн Засгийн газартай Кипүши хот дахь Конго-Замби хилийн боомтыг арилжааны импорт, экспортын зориулалтаар шинэчлэлийг судлах санамж бичгийг байгуулжээ.
Зэс, цайрын томоохон үйлдвэрлэгч Kipushi уурхай нь урт удаан түүхтэй. Union Minière компани 42 жилийн турш барьж уурхайг ажиллуулжээ. 1924 онд ил уурхайгаас 18 хувийн зэсийн агуулга бүхий баяжмал олборлож эхэлсэн байна. Тухайн үед дэлхийн хамгийн баян зэсийн уурхайд тооцогдож байжээ. Дараа нь Африкийн хамгийн баялаг нөөцтэй, гүний зэс-цайр, германи уурхай болж хувирсан аж. 1967 онд уурхайд төрийн Gécamines групп хяналтдаа авч 1993 он хүртэл ашиглажээ.

2018 онд Ivanhoe Mines компани нөөцийг шинэчлэн тогтоосноор Kipushi нь 11.8 сая тонн цайр, 2.3 сая тонн зэсийн нөөцтэй.