Геологийн судалгаа-шинжилгээний төвд ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн мэргэжилтнүүд наймдугаар сарын 26-29-ний өдрүүдэд ажилласан байна. Хоёр байгууллагын мэргэжилтнүүд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгджээ.
Хамтын ажиллагааны хүрээнд "Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт", "Радиохимийн арга аргачлал боловсруулах" зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар гурван жилийн хугацаатай санамж бичиг байгуулсан байна.
Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) 1956 онд байгуулагдсан, 16 улсын гишүүнчлэлтэй, 7 лаборатори, 4 мянга орчин ажилчидтай юм. Тус институттэй Геологийн судалгаа-шинжилгээний төв 2009 онд хамтын ажиллагааг эхлүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 7 инженер ЦШНИ-д цөмийн аналитик арга аргачлал судлах, эзэмших хамтарсан судалгаанд оролцжээ.
Эх сурвалж: ГСШТ