Эхний 8 сард Хятадын Ганцмод боомтоор 27.4 сая тонн нүүрс Монгол Улсаас импортлоод байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 17.9 хувиар өссөн үзүүлэлт болохыг тус боомтын захиргаанаас мэдээлжээ. Ингэснээр Ганцмод боомтоор 40 сая тонн нүүрс Монгол Улсаас импортлох зорилтын 69 хувийг хангаад байгаа аж.
Есдүгээр сарын байдлаар Монгол Улс хөрөнгийн биржийн цахим арилжаагаар нийт 17.8 сая тонн нүүрс арилжаалсныг . Монголын хөрөнгийн биржээр арилжсан нүүрсийг Монгол, Хятад улсын хилийн Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Нарийнсухайт-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудаар нийлүүлсэн байна.
Наймдугаар сарын 31-ний байдлаар, Монгол Улсаас нийт 635,300 тонн зэсийн баяжмал Ганцмод боомтоор нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 10.12 хувиар өсжээ.