Эхний 8 сард, Монгол Улс нийт 14.86 сая тонн нүүрс экспортлоод буй нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.29 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. Мөн хугацаанд Монгол 13.52 сая тонн нүүрс Хятадад нийлүүлсэн байна.
Өнгөрсөн сарын мэдээллээр, Монголоос 3.65 сая тонн нүүрс 750 сая ам.доллароор Хятад импортолжээ. Нүүрсний дундаж үнэ 205.5 ам.доллар/тонн буюу өнгөрсөн оны мөн үеэс тонн тутамд 24 ам.доллароор нэмэгдсэн байна.
Дээрхи хугацаанд манай улс 2.66 сая тонн төмрийн хүдэр экспортолж, өмнөх оны мөн үеийнхээс 50.15 хувиар буурчээ. Экспортын нийт дүнгээр 256 сая ам.долларын орлого олсон байна. Наймдугаар сард экспортолсон төмрийн хүдрийн дундаж үнэ 88.43 ам.доллар/тонн байв.