Засгийн газрын ээлжит хуралдаан (2024.09.25)-аар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр чөлөөлжээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 347 тоот тогтоолоор АҮЭБЯ (УУХҮЯ)-д томилогдож байсан юм.
Боловсрол:
1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль
1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
2015 оны 2 дугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2015 оны 10 дугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,
2023 оны 9 дүгээр сараас 2024 оны 9 дүгээр сар хүртэл АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байв.