Өнгөрсөн онд Хятад төмөр замын салбартаа 850.6 тэрбум юанийн (116.06 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулжээ. Хөрөнгө оруулалт нь өмнөх оныхоос 11.3 хувиар өссөн байна. Ингэснээр 2024 онд тус улсад төмөр замын 3113 км шинэ шугам ашиглалтад орсноос 2457 км нь өндөр хурдных аж.
Хятад улсын нийт төмөр замын сүлжээ 2030 он гэхэд 180 мянган км хүрэх төлөвтэй байна.
Энэ онд төмөр замын салбарын хөрөнгийн хөрөнгө оруулалт 590 тэрбум юаниас давж, 2600 км шинэ зам барихаар төлөвлөжээ. Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэгний аялал, ачаа тээвэр нэмэгдэж, мөн төмөр замын салбар өргөжиж байгааг онцолжээ.